Дэлхийн хамгийн хурдан хүн Усаин Болт бэлтгэл сургуулилтдаа анхаарахаар найз бүсгүйгээсээ харилцаагаа тасалжээ.
Ямайкийн спринтер Усаин Болт Лондонгийн олимпод хамгийн хурдан нь байхыг хүссэн тул бүхий л анхаарлаа бэлтгэлдээ хандуулахаар өнгөрсөн тавдугаар сард найз бүсгүй Любицей Словакаас салсан юм. Хүссэн амжилтаа гаргаж, Лондонгийн олимпиос гурван алтан медаль хүртсэний дараа тэрбээр хүсэл сонирхол нэгтэй бүсгүйг ээлжит хайрын эзнээр сонгожээ. Британийн “Dartford Harriers Athletics” клубын тамирчин Мега Эдуард, Усаин Болт нарын тухай олимпиос хойш шар хэвлэлүүд хэсэгтээ шуугисан юм. Хосуудын хэн хэн нь дасгал сургуулилтдаа анхаарах шийдсэн нь салалтын шалтгаан болсон тухай “The Sunday Mirror” мэдээлжээ.
Э.АНХТУЯА