
Энэ сарын 16-ны өдөр бүлэг этгээдүүд автобусанд зорчиж явсан хосууд руу дайрч, 23 настай оюутан бүсгүйг хүчирхийлж, залууг нь зодсон хэрэг гарсны дараа нийгмийн үл бүтэх байдлыг эсэргүүцсэн энгийн иргэд ийнхүү жагсаал зохион байгуулсан байна. Жагсагчид Энэтхэгийн Засгийн газрыг охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулж, гэмт этгээдүүдэд оногдуулах ял, шийтгэлийг чангатгахыг шаарджээ.
Энэтхэгийн цагдаагийн газрын мэдээлснээр долоо хоног гаруй үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалд танхай этгээдүүд шургалснаас үймээн дэгдсэн гэжээ. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх ард иргэдийг тайвширч, үймээн дэгдээхгүй байхыг хүсч, дээрх хэрэгт шаардлагатай арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Дэли хотод бүлэг залуусын хүчинд автсан бүсгүйн биеийн байдал одоо ч тааруу байгаа гэнэ. Тэрбээр эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ ухаангүй байсан аж.
Цагдаагийн байгууллагынхан дээрх хэрэгтэй холбоотойгоор автобусны жолооч зэрэг хэд хэдэн хүнийг сэжитгнээр татан, саатуулжээ.