Афганистаны захад гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.24-нд нийтлэгдсэн

Афганистаны захад гал гарчээ

Афганистаны нийслэл Кабул хотын томоохон захад гал гарч, 600 орчим худалдааны лангуу шатжээ. Тус зах нь Афганистаны ерөнхийлөгчийн ордноос ердөө километрийн зайтай оршдог бөгөөд захыг тойроод хэд хэдэн гол яамдууд оршдог аж. Афганистаны төв захад гарсан асар том түймрийг унтраахаар гал сөнөөгч, цагдаа нараас гадна НАТО-гийн цэргүүд хамтран ажиллаж, гал хажуугийн байрууд руу нэмтрэхээс өмнө унтрааж чадсан байна. Азаар түймрийн улмаас хүний амь эрсдээгүй ч нэг хүн сураггүй болсон гэх албан бус мэдээлэл байгаа аж. Захад гал авалцаж эхлэх үед цагдаа нар болон худалдаачид хамгийн түрүүнд валют, алтны лангуудаас хэдэн зуун мянган доллар, алтны гулдмайнуудыг цагдаагийн бүхээгт тэрэг рүү зөөж, харуул гарган хамгаалжээ. Харин  Афганистаны гол валют арилжааны төв энэхүү захад гал гарахаас өмнөхөн өөр тийшээ  нүүгээд байсан аж. Одоогоор Афганистаны албаныхан захад гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд захад ямар нэгэн дэлбэрэлт болоогүй байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж