МАХН-ын дарга Н.Энхбаярыг Зайсан дахь хорих анги руу шилжүүлснийг эсэргүүцэж МАХН-ын гурван сайд Засгийн газраас гарахаар болжээ гэсэн яриа өнөөдөр Төрийн ордонд хүчтэй дэгдэв. Энэ талаар холбогдох удирдах төвшнийхнөөс асуухад “МАХН Засгийн газраас гарах тухай асуудал байхгүй” гэж хариуллаа. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр хуралдахгүй байгаа нь УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын дэд дарга Л.Цог нар орон нутагт ажиллаж байгаатай холбоотой юм байна.
Г.ДАРЬ