МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна. Тиймээс өнөөдөр 10.00 цагаас эхлэх ёстой байсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан хойшилжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Орон нутгийн сонгууль өнөө жил арваннэгдүгээр сарын сүүлээр болсноос үүдэж, зарим аймаг, сумдын Засаг дарга өнөө хэр нь томилогдоогүй байгаа аж. Гэтэл орон нутагт өвөлжилт хүндэрсэн, цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх олон чухал асуудал шийдлээ хүлээх болсон нь ийнхүү Удирдах зөвлөлийн хуралдааныг хийхэд хүргэсэн бололтой. Мөн өнөөдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хуралдаан болох ёстой ч одоог хүртэл ороогүй байгаа юм.
Г.ДАРЬ