“Facebook” сайт хэрэглэгчдэдээ зориулан өөрсдийн найзын жагсаалтанд бүртгэлгүй хүмүүс рүү шууд мессеж бичих шинэ үйлчилгээг нэвтрүүлэн, туршиж эхэлжээ. Энэхүү үйлчилгээ нь одоогоор нэг ам.долларын төлбөртэй байгаа бөгөөд хэрэглэгчийн илгээсэн мессеж нөгөө хэрэглэгчийн “inbox”-д шууд ирэх боломжтой гэнэ. Ингэснээр хэрэглэгчид ажил хэрэг болон ямар нэгэн шалтгаанаар өөрийн найзын жагсаалтад бүртгэлгүй хүнтэй харилцах хэрэг гарвал е-мейл бичихийн оронд шууд мессежийг ашиглах боломжтой аж. АНУ-д туршиж буй “нэг ам.долларын мессеж” гэх хоч аваад буй тус мессежний үйлчилгээг хэрэглэгч хамгийн удаандаа нэг долоо хоног л ашиглах эрхтэй байгаа юм байна. Одоогоор шууд мессежний үйлчилгээг бусад орнуудад нэвтрүүлэх эсэх талаар “Facebook”-ээс мэдээлэл хийгээгүй байгаа аж.
Б.АНХТУЯА