Бадрангуйн дуулал Бадарчийн Магсаржав

Хуучирсан мэдээ: 2012.12.24-нд нийтлэгдсэн

Бадрангуйн дуулал Бадарчийн Магсаржав

Ц.Элбэгдоржоос болж хил сахиж, Н.Жанцанноровоос болж ажлаас халагдаж, “Хурд” хамтлагаас болж цалингаа хасуулж явсан хөгжмийн зохиолч Б.Магсаржав…

Гэгээхэн дурсамж:

Дөрвөн настай бичхэн хөвүүнээ хөгжимчин болгох гэж өөртөө гоёлын дээл оёх гэж байсан “дээлний өнгө”-өө зарж “Баян хуур” хөгжим Орос руу захиж байсан эхийн түүх сэтгэл хөдөлгөм. Багаасаа урлагт элэгтэй явсан энэ эх авьяас билгийн сав байлаа. Дуу хуураараа нутаг орондоо гайхагдаж явсан Ширнэн бүсгүйн эгшиглэнт аялгуу Тэсийн голоос хальж их нууруудын хотгорыг хөглөж явсан гайхамшигтай он цаг алсран одсон ч гэгээн дурсамж нь гэрэл мэт цацарнам…

Тэртээ 1960 хэдэн онд Улсын багшийн их сургуулийн хөгжмийн ангийг дүүргэж, эрч хүч, эгшиг аялгуугаар бялхаж явсан идэрхэн залуу Найдан төрсөн нутаг Тэс суманд багшлахаар иржээ. Хүүхдүүдэд хичээл заахаас гадна сумын хөлөөвт болдог оройн таанц чухамхүү Найдангийн хурууны хөдөлгөөнөөр бөмбөрдөг байв. Их сургууль дөнгөж төгссөн залуу хөгжимчин, халимаг үсээ хойш шидлэн баян хуураар наадах нь чухамхүү тэр үеийн гайхамшиг байсан нь мэдээж… Хүмүүн төрөлхтөн, задгай цагаан…гээд булчингийн чилээ гаргаж, хар хөлс асгаруулсан олон бүжигт зон олныг хатруулсан тэр л уянгалаг хөгжмийг Найдан тоглож залуусын сэтгэл зүрхэнд жавхаа, хийморь асааж байв. Чухамхүү гал шиг оргилсон идэрхэн залуу багшид Ширнэн бүсгүй бичхэн хөвүүнээ шавь болгон дагуулсан нь өдгөөгийн хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав.

Магсаржав тэр үеэс хөгжимд хамаг бүхнээ зориулсан нэгэн. Бурхан шиг хүнийг бурхан шиг хүнтэй уулзуулж бай гэсэн сайхан үг байдаг даа. Чухамхүү тэр л замаар хөгжмийн хүн л хөгжмийн хүнтэйгээ учирсан өлзийт тохиол биз. Энэ бол 1967 он. 1967 он бол Монголд соёл урлаг цэцэглэн мандаж байсан бадралт үе. Ингэж багш шавь болсон бичхэн хөвүүн, идэр залуу хоёрын түүх бахархлаар үргэлжилдэг.

Хүүхэд залуус бүү хэл малчин өвгөн, саальчин эмээ хүртэл урлагаар хөглөгдөж байсан далаад онд олон уралдаан тэмцээн болдог байв. Түүний нэг нь “Пионер сурагчдын их наадам” юм. 1971 онд Увс аймгийн Тэс сумын сурагч Бадарчийн Магсаржав пионер сурагчдын их наадмын алтан медаль хүртэв. Алдарт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдогийн “Жалам хар” хэмээх гайхалтай хөгжмийг тоглож түрүүлжээ. Түүнээс хойш Найдангийн шавь 1973,1975, 1977, 1978 онуудад түрүүлж дунд сургуулиа 5 алтан медальтай төгсжээ. Мэдээж хэрэг 5 алтан медальтай хөвүүнд Улсын багшийн их сургуулийн хөгжмийн ангид элсэх урилга конкурсгүйгээр ирсэн. Тэр үеийн уралдаан тэмцээн чанартай, шалгуур шүүлтүүр нь нарийн, үнэнч, олгодог шагнал нь ч шагнал шиг шагнал байсан даа…

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж