УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны “А” танхимд болж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Арвин оролцож байна. Бүлгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 2012 оны ажлын тайлан, Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Мөн Зарим хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал, бусад гэсэн асуудлыг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Г.ДАРЬ