Тэргүүн шадар сайд гадаадын хэвлэлд ярилцлага өглөө

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд гадаадын хэвлэлд ярилцлага өглөө

Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр Швейцарийн “Neue Zuercher zeitung” сонины Бээжин дэх салбарын сурвалжлагч Перт Фишерийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Тэрээр уулзалтынхаа явцад Монгол улсын улс төр, нийгэм эдийн засгийн байдлаар дэлгэрэнгүй ярилцаж, сонирхсон асуултад хариулт өгчээ. Перт Фишер ялангуяа уул уурхайн ашиглалт төрөөс баримталж байгаа бодлогыг түлхүү сонирхож байлаа.  
Энэхүү сэтгүүл нь Европийн бүх улс орнуудад уншигддаг нэр хүндтэй хэвлэл бөгөөд тус ярилцлага нь гадаадын хэвлэл мэдээллээр Монгол улсын нийгэм эдийн засгийн бодит мэдээллийг хүргэх, Монголын төр засгийн бодлого үйл ажиллагааг таниулах, үнэн зөв мэдээ мэдээлэл өгөхөд ихээхэн ач холбогдолтой болохыг тэд онцолсон аж.

Л.Халиу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж