![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2012/12/a7d6cf2cce033514/d4a4ab370eef06c0big.jpg)
Тэмцээнийг зохион байгуулагчдын мэдээлснээр нийт үзэгчдийн 49 хувь нь телевизийн сувгуудаар уг шоуг үзэж сонирхсон аж. Харин өнгөрсөн жилийн уг шоуг нийт 12 сая үзэгч сонирхож байсан юм байна. Шоуны эцсийн дүн гарах мөчид Английн нэрт жүжигчин Дэйнис Аутиэн, хөнгөн ателетикийн тамирчин Луис Смит нар хамгийн их оноог цуглуулсан бөгөөд үзэгчдийн саналаар Луис Смит ийнхүү ялагчаар тодорсон байна.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Бруно Тонойли Айрлине Филлиипс, Лейн Гүдмайн, Грейг Рэвиль Харвүд нарын бүжгийн болоод урлагийн ертөнцийн нэр хүндтэй одуудаас бүрдэж байгаа аж. Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд Филлипс шинээр багтсан бөгөөд өмнө нь түүний оронд нэрт од Алиша Диксон тэмцээнийг шүүж байсан аж.
Шүүгч тус бүрийн хамгийн дээд оноо арван оноо бөгөөд шүүгчид оролцогчдыг өөрсдийн тус бүрийн үнэлэмжээр үнэлж, үзэгчдийн саналыг хэр авснаар нийлбэр дүнг гаргасан байна. Түүнчлэн энэ удаагийн шоунд Их Британий нэрт дугуйн спортын тамирчин Бээжингийн олимпын алтан медальт, дэлхийн долоон удаагийн аварга Викториа Пендельтон, алдарт “Westlife” хамтлагийн дуучин Ники Бейрн, Английн нэрт телевизийн хөтлөгчдийн нэг Герн Бритон тэргүүтэй оролцогчид оролцсоноор үзэгчдийг хамгийн их байлдан дагуулсан хэмээн зохион байгуулагчид мэдэгджээ.