Дуучин J-Lo өнгөрөгч амралтын өдрүүдэд найз залуу Каспер Смарт болоод хүүхдүүдийнхээ хамт Пуэрто-Рикод амралтынхаа өдрүүдийг өнгөрүүлсэн байна. J-Lo, Каспер нар Пуэрто-Рикогийн “Hiram Bithorn” цэнгэлдэхэд хөлбөмбөг тоглож, аялан тоглолт хийсэн алжаалаа тайлж, гэр бүлиийхэнтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлсэн байна.
Энэ үеэр J-Lo 24 номерийн улаан өмсгөл өмссөн бол Каспер долоон номерийн өмсгөл өмсөж, нэг багт хамтран тоглосон бөгөөд тэдэнтэй хамт дөрвөн настай ихрүүд Эмми, Макс нар нь байсан аж.
Э.АНХТУЯА