Ийм гарчигтай мэдээлэл “Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаарт нийтлэгдсэн байна. Тус сонинд бичсэнээр бол саяхны нэг өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр найзуудын хамт Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт ан хийжээ. Харин яг энэ цаг хугацаатай давхцан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн компанийн нисдэг тэргээр ан хийсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Харин Ж.Энхбаяр хаанахын нисдэг тэргээр ан хийсэн, ангийн хорхойтой залуус үгсэж, хулгайн ан хийсэн эсэх зэргийг мэдэх боломжгүй байгаа ч Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрынханы яриагаар бол Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр хоёрын анд явсан нь эхний удаагийнх биш ажээ. “Өдрийн сонин”-д мэдээлснээр бол тэд чоно, буга, бодон агнасан бололтой. Тэдний агнасан амьтдын тоог одоогоор тогтоож амжаагүй байгаа ч Улсын мөрдөн байцаах газарт байгуулагдаад удаагүй байгаа Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн анхааралдаа аваад байгаа гэнэ.
Хоёр “Баяр”-ын дуулиан
Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр хоёр тусгай хамгаалалтын газарт зугаагаа гаргаж, хулгайн ан хийжээ…
Т.ДАРХАН