Мексикт цагдаа нар руу халджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.24-нд нийтлэгдсэн

Мексикт цагдаа нар руу халджээ

Мексикийн Мичоакан мужийн Брисенас болон Сахуайо хотын хоорондох замд цагдаагийн автомашин руу зэвсэглэсэн этгээдүүд гал нээжээ. Үүний улмаас дөрвөн цагдаа амь үрэгдэж, өөр таван цагдаа шархадсан байна. Мичоакан мужийн цагдаагийн газрын мэдээлснээр зэвсэгт этгээдүүд цагдаагийн машиныг зам дээр отож байгаад гал нээжээ. Одоогоор энэхүү халдлагыг ямар бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байгаа ч Мичоакан мужид “The Knights Templar”, “New Generation” зэрэг хар тамхины бүлэглэлүүд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг аж. Мексикт өнгөрсөн 2006 оноос хойш хар тамхины хэргийн улмаас 60 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм байна. Үүнээс үүдээд Мексикийн Засгийн газраас сүүлийн жилд хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг цэргийн ажиллагааг нэмэгдүүлж, гол толгойлогчдыг баривчлах, хар тамхины бүлэглэлтэй холбогдсон хүмүүсийг илрүүлэн баривчлах зэрэг арга хэмжээг авч эхэлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж