СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн А/110 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Соёл, Спорт, аялал жуулчлалын яамны харъяа Спортын бэлтгэлийн төвөөс үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг явуулах тул нэр дэвшигчид 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны 15.00 цаг хүртэл журмын дагуу холбогдох материалыг Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанд ирүүлнэ үү.
Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй болохыг анхааруулъя.
“Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Спортын бэлтгэлийн төвийн www.sport.gov.mn цахим хаягаар орж бүрэн эхээр танилцаж, татаж авах болон утсаар тодорхой мэдээллүүдийг авч болно.
Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, бага тойруу-55, Спортын төв ордон,
Утас: 266401, 99063275, 99067465,
СПОРТЫН БЭЛТГЭЛИЙН ТӨВ