
Уул уурхайн яамнаас шатахууны үнэ нэмэгдсэн байгааг тодруулахад “Одоогоор ямар нэгэн уулзалт хийж, тайлбар,шийдвэр гаргаагүй байгаа. Ирэх лхагва гарагт сар бүр болдог “Ил тод уул уурхай” сэдэвт сар тутмын хэлэлцүүлэг болно. Энэ үеэр шатахууны үнэ, нөөцийн талаар ярилцаж, шийдвэрт хүрнэ” гэсэн хариултыг албаны хүн өгч байна.
Харин “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас өнөөдөр 11.00 цагаас шатахууны үнийн өсөлт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээ мэдэгдээд байна.
У.БОЛОР