Монголын боулинг сонирхогчдын холбоо, MCS Coca-Cola компанитай хамтран зохион байгуулдаг “Coca-Cola Zero Bowling Championship-2012” гурав дахь удаагийн боулингийн аварга шалгаруулах финалын тэмцээн амжилттай боллоо. Энэхүү тэмцээнд салбар салбарын шилдэг 16 байгууллага өрсөлдсөнөөс уул уурхайн салбарын төлөөлөл “Гложекс” компани хүрэл медалийн эзэн болжээ. Уг тэмцээн нь 11 сарын турш салбар бүрийн шилдэг багаа шалгаруулан, 12 дугаар сард финалын тэмцээнээ явуулж, аваргуудаа тодруулдаг онцлогтой. Энэ удаагийн тэмцээнд уул уурхай, банк санхүү, үүрэн телефон зэрэг Монголын тэргүүлэгч компаниуд оролцон, ийнхүү шилдэг багаа тодруулжээ.
Б.ЭНХ