Хамгийн эрэлттэй шинэ жил

Хуучирсан мэдээ: 2012.12.24-нд нийтлэгдсэн

Хамгийн эрэлттэй шинэ жил

“Монголын залуучуудын холбоо”, “Залуу удирдагч” сан хамтран  “Оны залуу” улстөрч, эдийн засагч бизнесмен шалгаруулдаг хүндэтгэлийн наадмаа 20 дахь жилийн ойн дээр нь  сэргээн тэмдэглэх гэж байгаа. 20 жилийн өндөрлөгөөс “Next stop” наадмаас төрөн гарсан  үе үеийн  шилдэг залуу эрхмүүдийг эргээд харахад  өнөөдөр Монголын төр нийгэмд чухал байр суурьтай хүмүүс байгаа нь энэхүү  шалгаруулалтын үнэ цэнийг харуулдаг.  Тухайлбал,  “Next stop” наадмаас Монгол Улсын Ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд  5, Засгийн Газрын гишүүн, сайд 13, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны ерөнхийлөгч 2 төржээ.  Тийм болоод ч тэр үү  наадмын сураг гарахтай зэрэгцэн 2012 оны “Оны залуу” улстөрч, бизнесмэн хэн байх бол гэсэн таамаг аль хэдийнэ яригдаж эхэлсэн байна. Үүнээс гадна энэ наадамд манай салбар бүрийн будаг нь ханхалсан   сайдууд, агентлагийн дарга нар, томоохон компанийн захирлууд  гэр бүлтэйгээ оролцохоор болжээ. Тиймээс өндөр албан тушаалд томилогдоод удаагүй байгаа дарга нарын цугларалт энд болох нь дээ.  
“Next stop” харшийн шинэ жил 12-р сарын 27-нд болно.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж