
Засгийн газрын бямба гаригийн хуралдаанаар дараах томилгоог хийжээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын орлогч даргаар Ц.Уугангэрэл, н.Энхцогт нарыг, Татварын ерөнхий газрын орлогч даргаар Г.Энхболдыг тус тус томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.