
Төсөв танах нь эдийн засагт нь сөргөөр нөлөөлөх вий гэж олон испаничууд сэтгэл зовниж байна. Тус улсад одоо ажилгүйдэл 20 хувь байгаа нь Еврозоны орнуудын дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт. Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засаг нь 0.1 хувиар өссөн гэсэн статистик мэдээ гарснаар Испани эдийн засгийн хямралаас гарч эхэлж байна гэж эдийн засагчид үзэж байгаа. Европын холбоо Европын эдийн засгуудад туслахаар 750 тэрбум еврогийн яаралтай тусламжийн сан байгуулаад байгаа. Түүнийхээ хамт Испани, Португаль, Грек зэрэг эдийн засаг нь асуудалтай байгаа улсуудыг төсвийн алдагдлаа бууруулахыг шаардаж байгаа юм.
Т.Бадрах