Карнийн орлогод түүний орон сууцны зарлага тусдаа бичигдэх гэнэ. Түүнд жилдээ 250 мянган фунт зарцуулах ажээ. Гэхдээ нэмүү өртгийн татварын улмаас канад санхүүч жилдээ зөвхөн 130 мянган фунт буюу сардаа 11 фунтыг л зарах боломжтой.
Лондонд байрны түрээс нь сард дунджаар 2273 фунт. Карни харин түүнээс тав дахин их мөнгө авахаар болж байгаа нь түүний дөрвөн хүүхэдтэй гэр бүлд хангалттай том хэмжээний байр олоход хэцүү байгаатай холбоотой гэнэ. Таван унтлагын өрөөтэй байшин Лондоны Найтсбриж, Челси дүүрэгт дунджаар 3,5 мянган фунт. Тэнд байшин худалдан авбал 2,15 сая фунт орчим байгаа. Одоо Канадын банкийг толгойлж байгаа Карни ирэх жилд Английн Төв банкыг толгойлно. Ингэснээр тус орны түүхэнд Төв банкийг нь толгойлсон анхны гадаад хүн болох юм.