Би найз охинтойгоо танилцаад 6-н сар болж байгаа. Энэ хүнтэй учирахаас өмнө шоу бол миний эрх чөлөө, охид бол зугаа цэнгэлийн тэн хагас гэж ярьж явдаг байсан нэгэн. 5-н өөр хүнтэй 1 өдөр уулзаж хооронд нь мөргөлдүүлэлгүй учир ч л явлаа. Энэ бүхний хийдэг шалтгаан нь зүгээр эрт бүхнийг таниж мэдэх гэсэн нэгэн хүсэл сонирхол байх.
Миний 6н сарын хайр дурлал маань анх, тэр хүнтэй уулзаад хэд хоносон ч тэр хүнээс сэкс хүсдэггүй жирийн нэгэн боловсон залуу. Нэг л өдөр тэр хүнд татагдсан, гэхдээ тэр татагдсан байдал тун инээдтэй гэмээр. Өглөө нүүрээ угаачаад тос түрхэн суух тэрхэн агшинд би тэр хүнд ухаангүй дурлаж билээ. Нүүрнээс нь нарны гэрэл цацарч, гэрлийн тусгал болгон тэр хүнийг надад сахиусан тэнгэр мэт харагдуулж, ухаанаа тэрхэн мөчөд алдаж байсан. Тэрнээс хойш өдий хүрлээ гэж. Миний амьдрал дэндүү хурдан өөрчлөгдсөн бас өрнөлт тун хурдацтай явагдаж байсан юм. Үерхэж эхлээд 3н сар болоод гэр бүлийхэндээ танилцуулж, би ч мөн адил найз охиныхоо гэр бүлийхэнтэй нь танилцаж эхэлсэн.
Би тэр хүнийг энхийн цагаан тагтаа, өө үгүй өндөг шиг хүн шиг боддог байлаа. Тэгтэл тэр хүнийг өөр нэгэнтэй уулзаж мөнгө авдаг гэдгийг мэдсэн юм. Надад маш хэцүү байсан. Учир нь надад хамгийн түрүүнд бодогдсон зүйл, чи янхан юм уу гэсэн бодол шууд төрж байсан юм. Уурлаж уцаарласны эцэст тэр хүнээс өөрөөс нь энэ бүгдийг сонсоход. Надад уулздаг хүн байдаг, гэлээ гэхдээ тэр хүмүүс мөнгөтэй байлаа ч миний хувьд хэн ч биш зүгээр л хүссэн зүйлээ салгах гэж уулздаг гэж хариулахад би юм хэлж чадахаа больдог байсан. Тэгээд чамд тэр хүмүүс зүгээр л мөнгө өгөөд байх уу? гэсэн асуулт тавихад зүгээр өгөх нь хаа юм. Харин тэр хүмүүсээс гүйж авдаг, шанд нь надтай унтана гэсэн шаардлага гарж ирдэг боловч тэр бүхнээс яаж зайлс хийхэв гэдэг гарцыг сонгодог. Учир нь надад мөнгө өгдөг хүмүүс надтай унтаж чадаагүй дээ одоог болтол уулзаж цуг байхыг хүсдэг. Хэрэв магадгүй унтцан сайн бол янхан нэртэй ахиж уулзахгүй хаягдах байсан байх тийм болхоор энэ бүх асуудлаас гарахад маш хэцүү байдаг байсаар өдий хүрсэн гэсэн тайлбар өгөв. Энэ бүхнийг мэдэхээс өмнө утас дуугарахад хол явж ярьдаг утсаа салгадаг өөрөө залгадаг гэх мэт асуудал гардаг байлаа. Тэр болгоныг анзаар ч байгаа ч ярихыг хүсдэггүй байлаа. Тэр бүхнийг мэдсэн хэдий ч энэ хүн намайг сонгож надтай миний дэргэд цуг байгаа нь гол нь гэж өөрөө өөртөө хэлж сэтгэл санаагаа засаж явдаг байсан. Цаг хугацаа явсаар бид 2 хүүхэдтэй болсоноо мэдэхэд энэ хорвоогын ямар ч хүнээс илүү баян гэж боддог байсан. Харин хүссэн зүйл хясаж байгаа мэт хэвлийд нь байсан үр үндэс минь хорвоод мэндлэх учиргүй байсан юм байна лээ. Алдсандаа амиа тавих шахам байсан боловч тэр болгоныг урдаа бариад уур уцаараа гаргахыг хүсдэггүй байлаа. Учир нь тэр хүнд ч гэсэн хэцүү байгаа надаас илүү гэсэн бодол давамгай байдаг байсан юм. Түүнээс хойш найз охин маань мөн л хэвээр өөр нэгэнтэй уулзаж бэлэн мөнгө авсаар л байсан. Уурлаж үзсэн уцаарлаж үзсэн тэгэхэд миний амыг таглаж чаддаг байсан зүйл бол "Би чамтайгаа л хамт байх гэж, чамтайгаа л гоё байх гэж энэ мөнгийг олох хэрэгтэй байдымаа, чамд хэрэгтэй зүйлийг чинь авч өгөх гэж, чамдаа ямар нэгэн зүйл хийж өгөхийг хүссэндээ мөнгө хайдаг юм" гэж хэлдэг байсан. Энэ бүхэнд нь би баярладаг байсан надад тэгэж яваа байдал нь онц гүй санагддаг байсан. Тэгээд энэ хүнийг өдий болтол асуудал бүрийг ардаа орихож, ам нээх тоолондоо хайртайгаа хэлж мэдрүүлж байхыг л хүссэн. Өглөө цуг босох тоолондоо, ажилдаа явах бүрдээ хайртай хүнээ хараад үнсэлт бэлэглээд урмын үг хэлээд гарах ямар гоё байдаг гээч, зүгээр л муу муухай бүхнийг давах эрч хүчтэй болдог.
Харин одоо асуудал хүндэрчээ, би тэр хүнийг ойлгож явсан нь алдаа болсон юм уу, асуудал бүрийг тоохгүй байсан нь ч юм уу, тэр болгон маань буруу байсан ч юм шиг. Өдөр болгон маргаж уурлаж уцаарласан хүн, хоолойгоор минь хоол давхаа больтол хэрүүл хийдэг цаг байсаан байсан. Хамгийн гол нь хүн хүнийг ариун нандин хайраар хайрлаж яагаад болохгүй гэж. Асуудлаас өөрсдийгөө татааж авж явж эгэл жирийн амьдралаар амьдарч болохгүй гэж…
Өөр бусдыг хүн биш чинээ тоодог байсан би, энэ хүний өмнө шалдаа буулаа гэж үү гэж хэлэх үе ч бий. Гэлээ гэхдээ зүгээр л өөрөө өөртөө "Ариун нандин хайр байдаг юм олдвол алдаж болохгүй" гэдэг үгийг хэлж, энэнээсээ тэр хүнд хайртайгаа улам мэдэрч явдаг байлаа. Харин одоо бол тэр хүний хувьд би гэдэг хүн юу болж хувирсанаа бодоод олохгүй юм. Уйлах үе байдаг ч тодогшоо сэтгэлрүүгээ уйлах нь дийлэнх байдаг. Хайртай гэж хэлэхэд минь, чи ингэж чадна чи тэгэж чадна гэсэн буруу шаасан үгс өөдөөс чулуудахад, өөх горьдсон нохой шиг л байдаг байлаа. Одоо үнэхээр яахаа мэдэхгүй юм
Амсаж үзсэн зовлонгоо бусдаас нууж
Асуудалд болгоны умартаж
Ардаа орхидог байсан нь буруу ч юм шиг
Амь тавих гэж байгаа юм шиг энэ хайр гэдэг асуудалд
Арчаагаа алдах цаг үе байхымаа
Хүн хайрлаж болохоо больсон цаг үе үү?
Хүслийг хясдаг хорвоо юм уу?
Худлаа хэлж амьдрах ёстой нийгэм үү?
Хүний хүнийг хуурч амьдрах шаардлагатай ч юм уу даа … Залуусаа
Бусдыг хайрлахдаа эхлээд бодмоор ч юм шиг… Энэ хорвоод ганц л амьдарна,.
Эцэст нь Ариун Нандин, Хүсэн хүлээсэн Хайр гэж байдаг юм шүү, олдвол Хэжээ ч бүү алдаарай алдаж л болохгүй…