Баянхонгорт сүүний үнэ 2300-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Баянхонгорт сүүний үнэ 2300-д хүрчээ

Нойр ихтэй хотынхныг “Сүүгээ аваарай” гэсэн зар сэрээдэг урин цаг айсуй. Урьд жилүүдэд өдийд Гачуурт, Баянзүрх, Хорин хоёрын товчоо, Жаргалантынхан сүүгээ зараад эхэлчихсэн байдаг сан. Харин энэ жил хаа сайгүй зутруухан өвөлжиж, малынхаа олонхыг нь зудад алдаад үлдсэн цөөн нь хээл хаясан нь хот хөдөөгүй өндөр үнэтэй байгаа сүүнээс харж болохоор байна. Энэ долоо хонигйин лхагва гаригт авсан мэдээллээр нйислэл хотод шингэн сүүний үнэ өмнөх сараас 0,6 хувиар өсчээ. Малын сүү аймгуудад 1100-2300 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Сүүний үнэ Архангай, Баянхонгор, Дорноговь, Ховд аймагт өнгөрсөн долоо хоногийнхоос 100-200 төгрөгөөр өсч, Увс, Дархан-Уул, Орхон аймагт 100-200 төгрөгөөр буурсан байна. Сүүний үнэ Баянхонгор аймагт өндөр буюу 2300 төгрөг байгаа бол Дорнод аймагт хямд буюу 1100 төгрөг  байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж