“Samsung”-ийн 5,5 инч уян дэлгэц бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.23-нд нийтлэгдсэн

“Samsung”-ийн 5,5 инч уян дэлгэц бэлэн болжээ

“Samsung”-ийн
дэлгэц үйлдвэрлэгч “Samsung Display” салбар 5,5 инч хэмжээтэй, өнгөт, 
уян дэлгэц бүтээжээ. Салбартаа анхдагч гэж болох энэхүү уян дэлгэцийг
ирэх нэгдүгээр сарын 8-11-нд Лас Вегаст болох CES үзэсгэлэнгийн үеэр
олон нийтэд танилцуулах тухай CNET мэдээлэв.

 

        
Дэлгэцийн
шийдэл нь нэг инчид 267 пикселийн нягтралд 720 – 1280 цэг байх гэнэ.
Дэлгэцийг нугалж болох ч, хуйлж болохгүй гэнэ. Энэхүү дэлгэцийг
“Samsung” өөрсдөө ямар нэг бүтээлд ашиглах эсэх талаар одоогоор мэдээлэл
алга байна. Албан бус мэдээгээр 2013 онд худалдаанд гарах Galaxy SIV
смартфоны дэлгэц нь уян байх бололтой.

“Samsung”-аас гадна өөр бусад
компаниуд ч мөн уян дэлгэц бүтээхээр ажиллаж байна. Нэгэн үед дэлхийн
гар утасны зах зээлд ноёрхож байсан Финляндын “Nokia” компани аль ч тал
руу нь нугалж болох дэлгэц бүхий Kinetic Device-ийн анхны загварыг
танилцуулж байсан бол 2012 оны эхээр пластик суурьтай уян “цахим
цаас”-ыг “LG” үйлдвэрийн дамжлагад шилжүүлж байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж