Беларусь Хятадаас нэг тэрбумын зээл авав

Хуучирсан мэдээ: 2012.12.23-нд нийтлэгдсэн

Беларусь Хятадаас нэг тэрбумын зээл авав

Хятад Белорусьт нэг тэрбум ам.долларын үүрэг амлалтгүй зээл олгосон байна. Беларусийн ерөнхийлөгч Лукашенко Оросоос мөн санхүүгийн зээл авахаар найдаж байгаа.

Улс нь  дампуурах ирмэгт хүрсэн Беларусь Хятадаас нэг тэрбум ам.долларын зээл авчээ. Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдсэнээр, энэ зээл нь Белорусийн хувьд ямар нэгэн үүрэг, амлалтгүй, ашигтай нөхцөлийнх гэнэ. Белорусь-Хятадын аж үйлдвэрийн хүрээлэн байгуулж буй нь Белорусийн дагнан хэрэгжүүлж буй төсөл гэж Лукашенко хэлэв. Энэ ажил дуусаны дараа хятад  мэргэжилтнүүдийг татахаар Белорусь төлөвлөжээ.

"Интерфакс" агентлаг дамжуулснаар, энэ сарын 18-19-нд Москвад хийсэн хэлэлцээрийн үеэр Лукашенко Оросын талаас нийт хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлттэй хоёр зээлийг хүссэн байлаа. Тэдний нэгийг үндэсний төслүүд хэрэгжүүлэхэд нөгөөг нь Белорусь-Оросын хамтарсан үйлдвэрүүд барихад ашиглах болно гэж Лукашенко хэлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж