Жулиан Ассанж &#34Дэлхийг худалдсан хүн&#34 болно

Хуучирсан мэдээ: 2012.12.23-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанж &#34Дэлхийг худалдсан хүн&#34 болно

Wikileaks  сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн тухай “Дэлхийг худалдсан хүн” ("The Man Who Sold the World") гэх нэртэй кино бүтээх болсон тухай “The Film Stage” мэдээлэв.

Жулиан Ассанж, фото AFP

Ассанжийн тухай тус кинонд түүний дүрийг жүжигчин Бенедикт Камбербэтч бүтээх аж. Тэрбээр “Шерлок” олон ангит киноны гол дүр билээ. Харин “Wikileaks”-ийг үндэслэгч Ассанжийн хамтран зүтгэгч, хакер Даниэль Домшайт-Бергийн дүрд Даниэль Брюль ("Гуд бай, Ленин!", "Алдар хүндгүй новшнууд") тоглох юм байна.

“Дэлхийг худалдсан хүн”  кинонд тэднээс гадна Дэн Стивенс ("Даунтоны их шавийн аймаг"), Алисия Викандер (Жо Райтын "Анна Каренина" нар оролцон тоглох гэнэ. Шинэ кино хэдийд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох нь одоогоор тодорхойгүй байна. Киног “DreamWorks” ивээн тэтгэж буй ажээ.

Дашрамд сонирхуулахад, Ассанжийн тухай өөр нэгэн киног Michelle Krumm Prods. Josephson Entertainment бүтээж байгаа гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж