
Шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зөв зохицуулах зорилгоор арванхоёрдугаар сарын 31-нийг амралтын өдөрт шилжүүлэхээр Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ оны хамгийн сүүлийн өдөр буюу 31-н нь даваа гаригт тохиож буй тул ажлын өдрийг тухайн долоо хоногийн бямба гаригт шилжүүлжээ. Тодруулбал, энэ сарын 31-нд бүх нийтээр амарч, харин ирэх оны нэгдүгээр сарын 5-ны бямба гаригт нөхөж ажиллах болж байна.
Т.МАША