Кёрлингчид өмнөд хөршийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.12.23-нд нийтлэгдсэн

Кёрлингчид өмнөд хөршийг зорилоо

Байгуулагдаад удаагүй байгаа Монголын кёрлингийн холбооны эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид гадны тамирчдын туршлагаас суралцаж, хамтарсан бэлтгэл хийхээр анх удаа хилийн дээс алхлаа. Б.Онон, Г.Хонгорзул, Г.Оюун-Эрдэнэ, Б.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй багийнхан өнгөрөгч бямба гаригт Хятадын Харбин хотыг зорьжээ. Дээрх тамирчдыг Монголын кёрлингийн холбооноос шигшээ баг бүрдүүлэх хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулсан юм байна.

Кёрлингийн шигшээ багийн тамирчид Харбинд 21 хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэл хийх бөгөөд өдрийн хөтөлбөрт биеийн хүчний, мэргэжлийн, онолын гэсэн тусгай хөтөлбөрүүд багтжээ. Бэлтгэлийг Харбины биеийн тамирын дээд сургулийн кёрлингийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Му Лиан удирдан явуулж байгаа гэнэ.


Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж