Нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ

Сүхбаатарын талбайд өнөөдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна. Нээлтийн арга хэмжээнд Т.Ганди сайд тус яамны газрын дарга нар болон харьяа газрууын ажилтнууд оролцож байгаа юм. Энэ үеэр тус салбараас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ, нийгмийн халамжийн тэтгэмж, хөнгөлөлт, гадаадад ажиллах хүч илгээх, гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлт зэрэг холбогдох хууль эрх зүйн асуудлаар  иргэдэд зөвлөлгөө мэдээлэл өгөх юм. Нийгмийн асуудлаар 11.00-16.00 цаг хүртэл мэдээлэл өгөх энэ арга хэмжээнд иргэд идэвхитэй  оролцож сонирхсон асуултандаа хариулт авахыг урьж байна.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж