Английн алдарт рок хамтлаг “The Rolling Stones”-ийн гитарчин өдгөө 65 настай Рон Вуд өчигдөр 34 настай найз бүсгүй Сэлли Эймпристэй хуримаа хийжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Лондоны “Dorchester” зочид буудалд болж өнгөрсөн тэдний хурим хосуудын гэр бүл, ойр дотныхон оролцсон хамгийн энгийн, даруухан гэрлэх ёслол болсон гэнэ.
Гэрлэх ёслолын үеэр сүйт бүсгүй Сэлли олон жилийн өмнө ээжийнхээ хуримын ёслолоор өмссөн даашинзаар гоёсон аж. Хэдийгээр олон жилийн өмнө хийгдсэн ч ээжийнх нь хамгийн хайртай өмсгөл учраас Сэллид сайхан мэдрэмж төрүүлсэн бололтой түүнийг сэтгэл татам харагдуулжээ. “Daily Mirror”-ийн мэдээлснээр хосууд бал сараараа зугаалах газраа нууцалж байгаа гэнэ. Түүнчлэн Рон, Сэлли нарыг найзууд нь ирэх онд хуримаа хийнэ хэмээн таамаглаж байсан ч тэдний таамаглаж байснаас ийнхүү эрт буюу Зул сарын өмнөхөн болж өнгөрчээ.
Э.АНХТУЯА