Өнгөрсөн аравдугаар сард хаалттай ертөнцийн талаар нэрээ нууцлан дуу хоолойгоо илэрхийлснийхээ төлөө Талибанчуудад буудуулсан зоригт Малала охины нэрээр Пакистанд нэгэн коллежийг нэрлэх санаачлагыг түүний төрөлх Мигора хотын удирдлага гаргажээ. Нийт үе тэнгийхэн болоод өөрийн улсын эмэгтэйчүүдийн хаалттай ертөнцийн талаар зоригтойгоор дуу хоолойгоо илэрхийлсэн Малала охины нэрээр тус коллежийг нэрлэх нь бахархалтай ч энэ нь түүний цаашдын амьдралд аюултай байж болзошгүй хэмээн албаныхан үзэж байгаа аж.
Учир нь Малала охины зураг бүхий түүний нэрээр нэрлэсэн коллежийг хүн бүр мэддэг болох нь дахин түүний гэр бүлд аюул занал учруулж болох юм хэмээн хотын удирдлагууд болгоомжилж байгаа гэнэ. Харин Малала охин өөрийн нэрээр тус коллежийг нэрлэхгүй байхыг хүссэн байна.
Э.АНХТУЯА