АНУ-д өчигдөр орон даяар өнгөрөгч баасан гаригт Коннектикути мужийн бага сургуульд гарсан аллагад амиа алдсан хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн байна. Уг хүндэтгэл үзүүлэх ажиллагаа Америкийн муж бүрт хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулсан бөгөөд олон хүний аминд хүрсэн ийм эмгэнэлт хэргийг дахин гарахгүй байхын тулд урьдчилсан сэргийлэх алхмуудыг Засгийн газар яаралтай авах хэрэгтэйг иргэд цахим сүлжээгээр болон орон нутгийн албаныханд хандан илэрхийлжээ.
Өнгөрсөн долоо хоног буюу өнгөрөгч баасан гаригт ийнхүү харамсалтайгаар амиа алдсан Коннектикути мужийн Ньютаун хотын Сэнди Хук сургуульд өчигдөр мөн амиа алдагсдын ар гэр ойр дотныхон оролцсон хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болсон аж. Мөн Вашингтон хотод “NRA” буюу “Америкийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний ашгийн бус хороо”-оос гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх дорвитой алхмыг Засгийн газар авах хэрэгтэй гэдгийг уриалсан байна. Түүнчлэн Коннектикути мужийн захирагч Даниэль Мали өчигдөр өөрийн мужид амиа алдсан 26 иргэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хэд хэдэн сүмд болоод Ньютауны “Edmond Town Hall”-д зохион байгуулсан байна.
Э.АНХТУЯА