Дэлхийн олон оронд хит болоод буй Өмнөд Солонгосын реппер PSY-ийн "Gangnam Style" нэгэн шинэ амжилт тогтоож, Гиннесийн номонд өнгөрсөн есдүгээр сарын 23-нд бүртгэгдсэн юм. Гиннесийн зохион байгуулагчдын мэдээлснээр “Gangnam Style” өнгөрөгч есдүгэр сард “Youtube” сайт дахь хамгийн олон “Like” авсан буюу нийт 2,141,758 хэрэглэгчийн дуртай дуу болж, Гиннесийн рекорд амжилтыг эвдсэн юм. Өмнө нь Америкийн электро поп LMFAO-ын “Party Rock Anthem” дуу 1,574,963 хэрэглэгчээс “Like”авч, дээд амжилт тогтоож байсан гэнэ. Дэлхийн Гиннесийн холбооны төлөөлөгч Дэйн Баррейт “Gangnam Style” дэлхийн олон мянган хүний таашаалд нийцсэн, маш өвөрмөц уран бүтээл бөгөөд энэхүү амжилтаа Гиннесийн номонд бүртгүүллээ” хэмээн мэдэгдэж байжээ.
“Gangnam Style” дахин дээд амжилт тогтоолоо
Өнгөрсөн долдугаар сараас хойш хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байгаа Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnam Style” дуу одоогийн байдлаар YouTube сайтаас нэг тэрбум удаа үзжээ. “YouTube” сайтыг эзэмшигч “Google” компанийн мэдээлснээр “Gangnam Style” дуу өдөрт дунджаар арван сая удаагийн илэрцийг авдаг байна. Түүнчлэн уг дуу өмнө нь “YouTube”-ийн дээд амжилтыг тогтоогоод байсан Жастин Биберийн “Baby” дууг ардаа хол орхин хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ сайтын дээд амжилтыг дахин тогтоогоод байгаа нь энэ аж.
Э.АНХТУЯА