
Хүнсний захуудад нэг кг хонины ястай мах дунджаар 5547 төгрөг байгаа бол үхрийн ястай махыг 6138 төгрөгөөр борлуулж байлаа. Ямааны мах 3900 төгрөг, адууны мах 4233 төгрөг байгаа бол хонины цул мах 5760 төгрөг, үхрийн цул мах 6557 төгрөгийн үнэтэй байна.
Хөдөө орон нутаг, аймгуудад худалдаалж байгаа хонины махны үнийг өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт 100-1000 төгрөгөөр өсч, Хөвсгөл аймагт 500 төгрөгөөр буурчээ. Харин бусад аймагт үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Говь-Алтай, Өмнөговь аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөг байхад Баян-Өлгий аймагт хонины махны үнэ 3800 төгрөг байгаа нь хямд үнэ байна. Үхрийн махны үнэ Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Завхан, Төв, Ховд, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймагт өмнөх долоо хоногийнхоос 100-1000 төгрөгөөр өсч, Архангай, Хөвсгөл аймагт 100-500 төгрөгөөр буурсан байна. Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байна. Үхрийн махны үнэ Төв аймагт 5800 төгрөг буюу хамгийн өндөр үнэ байхад Баян-Өлгий, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт 4000 төгрөг байгаа нь хямд үнэ ажээ.
Д.Сура