“Энх цагийн эх орончид” гэрэл зургийн шилдэг бүтээлүүд тодорлоо | News.MN

“Энх цагийн эх орончид” гэрэл зургийн шилдэг бүтээлүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Энх цагийн эх орончид” гэрэл зургийн шилдэг бүтээлүүд тодорлоо

    МАХН-ын 89 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулан Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооноос санаачлан зарласан Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоотой хамтран “Энх цагийн эх орончид” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн эздийг өнөөдөр тодрууллаа. Уралдаанд 200 гаруй бүтээл ирснээс тэргүүн байр “Гран при” шагналыг “2600078 дахь иргэн” бүтээлээр гэрэл зурагчин С.Батсүх, хоёрдугаарт байрт “Гал сөнөөгч” бүтээлээр Ү.Одбаяр, гуравдугаар байрын шагналыг “Торгон хил дээр” бүтээлээр Б.Түвшин хүртсэн байна.

    Харин тусгай байрын шагналыг З.Эрдэнэ “Үүнээс цааш газар үгүй”, Ц.Батбаатар “Цөлжилтийн эсрэг тэмцэе”, Ш.Отгонжаргал “Сургуулийн хонгилоос ч суутанг төрүүлнэ”,
Г.Эрдэнэтуяа “Монгол Улсын төлөө зүтгэе” бүтээлээрээ тус тус шалгарлаа.

    Цаашид уралдааныг уламжлал болгон зохион байгуулах юм байна.

    Дашрамд дурдахад “”Энх цагийн эх орончид” гэрэл зургийн үзэсгэлэнг Мэдээлэл технологийн үндэсний паркт нээж, гурав хоногийн турш олны хүртээл болгосноор ялагчдыг тодруулжээ.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж