Хөрөнгийн биржийн хувьцааг эзэмшигч NYSE Euronext нэгж хувьцааг 33.12 ам.доллараар тооцож, бэлнээр авах, дээр нь “Интерконтинентал Эксченж Инк” –ийн хувьцааг авахыг зөвшөөрчээ. Нью-Йоркийн Хөрөнгийн бирж 1847 онд байгуулагдаж байсан бол “Интерконтинентал Эксченж Инк” 2000 онд Атлантад байгуулагджээ. Дээрх гэрээний дараа хоёр компани төвөө Атланта болон Нью-Йорк хотод нээх юм байна.
Нью-Йоркийн Хөрөнгийн биржийг худалдсан энэ наймаа Уол Стрийт болон олон улсын хөрөнгийн биржүүдийн хувьд түүхэн өөрчлөлт болох бололтой.
Учир нь электрон хянах самбар, хөрөнгийн биржүүдийн хоорондох ширүүн өрсөлдөөн, үнэт цаасны худалдааны комиссын уналт зэрэг нь хөрөнгийн биржүүдийг нэгдэх сонирхолтой болгож байгаа гэнэ.
Манхэттенийн коллежийн түүх, санхүүгийн тэнхимийн профессор Чарльз Гейсст "Нью-Йоркийн Хөрөнгийн бирж сүүлийн жилүүдэд улам доройтсон. Гэвч мэргэжилтнүүдийн хувьд энэ бол цаг хугацааны л асуудал байсан юм. Харин ашигтай гэрээ хийж чадвал дахин сэргэх боломжтой” хэмээн ярьсан байна.
“Интерконтинентал Эксченж Инк”-ийн менежерүүд Нью “Apple”, “Facebook”-ийг өлгийдэж авсан Йоркийн Хөрөнгийн биржийг Nasdaq-тай худалдаж авахаар өнгөрсөн жилээс үнэ хаяж эхэлжээ. Гэвч удирдлагын зүгээс болгоомжилж байсан нь гэрээг үзэглэхэд саад болж байв. Үүний дараа Йоркийн Хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигч Euronext-ийн хувьцаа 30 хувиар унасан юм. Гэвч эцсийн эцэст өмнөх үнийн саналаас гурван тэрбумаар бага санал хэлсэн ч Нью Йоркийн Хөрөнгийн бирж саналыг зөвшөөрчээ.
Нью-Йоркийн Хөрөнгийн бирж АНУ-ын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч байр суурьтай боловч 1990 онд бүрэн цахимжсан Nasdaq олон төрлийн хувьцааг чөлөөтэй худалдах боломжийг нээснээс хойш зах зээлээ алдаж эхэлсэн юм. Одоогийн байдлаар Чикагогийн Хөрөнгийн бирж CME АНУ-ын хөрөнгийн зах зээлд ноёлох хандлагатай байгаа бөгөөд нийт хөрөнгө нь 17.5 тэрбумд хүрсэн нь Нью Йоркийн Хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигч Euronext-ийнхээс даруй 10 тэрбумаар илүү байгаа аж.