Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.22-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж буй. Үүнд Хөрөнгө гаргах тухай, Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай, Байгаль хамгаалах сангийн зохион байгуулалт, орон тооны хязгаар батлах тухай, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай, Орон сууцны урт хугацаат хөнгөлөлттэй зээлийг иргэдэд олгож байгаа ажлын явцын тухай, 2013 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох, Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах тухай, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2013 оны хэмжээг тогтоох тухай, “Улаанбаатарын дулааны цахилгаан станц-V”-ыг барих байршлын тухай, Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын IX хуралдааны дүнгийн тухай зэрэг асуудал багтсан байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж