Нийслэлд 79 эх амаржжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Нийслэлд 79 эх амаржжээ

Өнгөрсөн пүрэв гаригт буюу өчигдөр нийслэлд 79 эх амаржсан байна. 42 хүү, 37 охин дуу хадаан мэндэлж, ээж аавыгаа баярлуулжээ. Үүнээс Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 24 эх амаржсаны 11 нь хүү, долоон охин, нийслэлийн нэгдүгээр амаржих газарт 12 эх амаржсаны тав нь хүү, долоо нь охин байжээ. Харин Хоёрдугаар амаржих газарт 18 эх амаржсанаас 11 нь хүү,  долоон охин, гуравдугаар амаржих газарт 25 эх амаржсанаас 15 хүү, 10 охин мэндэлжээ.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж