МАН бүлэг байгуулсан тухай мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

МАН бүлэг байгуулсан тухай мэдэгдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өнөөдөр УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан юм. Эл хуулийн төсөл батлагдсанаар УИХ дахь МАН-ын гишүүд албан ёсоор бүлэгтэй болсон тул хуульд заасны дагуу МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин бүлэг байгуулсан тухай албан ёсны мэдэгдлийг уншиж танилцууллаа. Түүнд УИХ-ын МАН-ын бүлгийн даргаар Н.Энхболдыг сонгосон тухай онцлоод нийт 25 гишүүнтэйгээр бүлэг байгуулагдсан тухай уншиж сонсголоо. УИХ-ын дарга З.Энхболд “УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдсаныг мэдэгдээд, ирэх долоо хоногоос байнгын хорооны бүрэлдэхүүнд гишүүдээ харьяалуулах ёстой” гэлээ.

Онцлоход, дээрх хууль батлагдсантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр анхны бүлгийн хуралдаанаа хийж, бүлгийн гишүүдийнхээ бүрэлдэхүүнийг баталжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж