Мила Кунисыг доромжилжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Мила Кунисыг доромжилжээ

Украйны Засгийн газрын гишүүн Игорь Мирошниченко “Facebook” сайтад жүжигчин Мила Кунисийг еврей хүн хэмээн доромжилсон утгатай зүйл бичсэн нь олны дургүйцлийг төрүүлжээ. Игорь Мирошниченко “Мила Кунис бол жинхэнэ украйн хүн биш, "zhydovka" /бохир еврей/” хэмээн бичсэн аж. Жүжигчин Мила Кунис 1983 онд Украйны Черновцы хотод төрсөн бөгөөд 1991 оны үед түүний гэр бүлийнхнийг еврей хэмээн доромжлон гадуурснаас үүдэн Америкт шилжин суурьшсан байна. Украйны Засгийн газрын гишүүн Игорь Мирошниченко зохисгүй үг хэрэглэн Мила Кунисыг доромжилсноос болж, тус улс дахь еврей үндэстнүүд дургүйцлээ ихээр илэрхийлж байгаа бөгөөд Ерөнхий сайд Николай Азаровд их хэмжээний эсэргүүцлийн захиа ирүүлсэн гэнэ.  Украйнчууд "zhydovka" гэх  үгийг Холокостоос хойш еврейчүүдийг доромжлох үүднээс хэрэглэж иржээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж