![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/1d840f564947749e/a4a7d305ad4b5c8cbig.jpg)
Д.Оюунхорол гишүүн хатагтай Пак Кын Хе БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсонд Монгол Улсын нийт эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэсэн байна. Мөн Монгол- БНСУ-ын ард түмний сайн сайхны төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлэн хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Хатагтай Пак Кын Хе 2009 ондМонгол Улсад айлчилж байсан байна. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хатагтай Пак Кын Хе-тэй биечлэн уулзаж Ерөнхийлөгч болохын ерөөл дэвшүүлж, бэлгэшээж байсан тухай тэр үеийн намын нөхөд нь ярьцгааж байна.