Загас, Мэлхий, Хилэнц
Усны гэх энэ гурвал зүүд нойрны эзэд гэгдэнэ. Тэдний шөнийн “кинонд” бүгд сонирхлоо хандуулах нь зүйтэй. Зүүд нь яруу тодоос бүдэг таамаг төдий гээд янз бүрийн байна.
Ялангуяа энэ нь загаснуудад илүү тодоор илэрдэг ажээ. Загасны ордын анхаарагдах зүүд нь хайр сэтгэл, хүүхэд болон янз бүрийн тоглоом наадам зэрэгт хожил авсан зураглал голдуу байдаг гэнэ.
Мэлхийн хувьд алс холын орноор зүүдэндээ аялах нь их байдаг. Мөн тэдний зүүдэнд шашин ба албан тушаал ахих, амжилт ололтын асуудал ороод ирэх нь их. Анхаарах л зүүд шүү.
Дээрх хоёр ордын зүүд хилэнцийнхэнд бас давтагддаг аж. Гэхдээ тэдний ийм зүүд нь шинжлэх ухаан, боловсролын үнэрийг ханхлуулдаг. Мөн шалгалт шүүлэг ба унших ном хэвлэл ч зүүдэндээ орж ирэхийг анхаарах хэрэгтэй юм.
Ихэр, Жинлүүр, Бумба
Агаарын гэх эдгээр ордууд зүүдэндээ өгөөмөр биш. Харилцааг дүгнэж цэгнэсэн зүүд тааралдвал анхаарах хэрэгтэй. Янз бүрийн бэлгэдэл, тэмдэгтэй зүүд байдаг нь ч бас учиртай.
Агаарын ордынхонд зөвлөхөд зарим нэгэн зүйлийг заавал шийдэх гээд суух хэрэггүй. Эртхэн унтвал зүүдэнд чинь шийдэл нь харагдахыг үгүйсгэх аргагүй. Тэр нь хамгийн түрүүнд ихэрийнхэнд хамаатай байдаг. Тэд хэрэгжиж болохоор зүүдийг зүүдлэх нь их байдаг ажээ.
Хайрын шийдлээ жинлүүрийнхэн зүүднээсээ харах нь олонтоо. Бумба бол гол нээлтүүдээ зүүдэндээ үздэг гэх юм билээ.
Арслан, Хонь, Нум
Галын ордууд болох энэ ордынхон баян зөгнөлтэй бөгөөд ямар ч сэдвээр “киногоо” бүтээнэ. Нойрсохоосоо өмнө сайтар мөрөөдөөд авчихаар зүүд ирэх нь бараг баттай байдаг.
Галын тэмдэгтүүдийн үзэх зүүд нь тэд өөрсдөө байх ажээ. Мөн алдартай хүмүүс, жанжин, урлагийнхан та нарт харагдах нь их. Та нарт гал бадарсан, гэрэл гэгээтэй зүүд чухал байдаг.
Арслан зүүдийн долгионоор хөвөх боловч “алтан” зүүд тэр болгон үнэнч биш гэдгийг анхаарч авахад илүүдэхгүй. Харин хонь, нум хоёрын зүүдний “ургац” нь арай илүү бодитой. Зөн билэгийн “тулааныг ч тэд зүүднээсээ харах чадвартай гэнэ.
Үхэр, Охин, Матар
Ер нь бол газар шорооны ордынхон байдаг. Зүүдний бурханы ивээлийг тэр болгон амсаад байдаггүй. Ер нь бол үхрийнхэн хоол, хувцсыг зүүдэндээ их үздэг. Охидод нь н ом болон янз бүрийн жижиг сажиг зүйл зүүдэнд их ирдэг. Матарт бол байгууламж, хөдөлмөрийн багаж зэвсэг харагдаад байх нь их ажээ. Мэдээж газрын ордынхонд газар шороо, өвс ургамал, амьтан болон хүн зүүдэнд нь давамгайлдаг. Тэдний зүүдний сонгодог үзэгдэл нь бодит ажил хэрэг болдог байна.
Агуу хүмүүсийн зүүд
Сократын зүүд:
Цаазаар авагдах ял сонссон Сократын зүүдэнд Гомер ирээд “Гуравхан хоногийн дараа, гайхалтай тэр орнуудаа үзнэ…” гэсэн шүлгийг өгүүлжээ. Сократ гурав хоногийн дараа нь нас барсан юм. Зарим нэг хүмүүс түүний зүүд нь цаазаар авах ялыг сонсоод удахгүй дуусна гэж бодож байсантай холбоотой гэдэг.
Симонидын зүүд:
Яруу найрагч Симонид нэгэн удаа далайн эргээр зугаалж яваад хүний цогцостой тааралдаад түүнийг газар булан нутаглуулжээ. Симонид дараагийн өдөр нь далайгаар явах ёстой байсан гэнэ. Тэр шөнө түүний зүүдэнд нэгэн танихгүй хүн ирээд маргааш битгий аяндаа гар гэж гуйсан аж. Дараагийн өдөр нь Симонид тэр зөвлөмжийг аваад усан онгоцнд суусангүй. Түүний явах ёстой байсан онгоц хөдлөөд холдоогүй байтал гэнэтхэн шуурга гарч онгоц живэхийг тэр өөрөө харсан гэдэг. Симонид зүүдээ далайн аяныг ивээгч Кастор ба Поллукс гэх бурхадын ивээл гэж үзсэн байжээ.
Веспасианы зүүд:
Веспасиан нэгэн удаа Ромын эзэн хаан Нероны хамт Ахаин аралд байхдаа зүүдэндээ нэгэн хүнийг үзсэн аж. Нероны шүдийг сугалсны дараа түүнд сайн сайхан амьдрал ирнэ гэж тэр хэлжээ. Түүнийг сэртэл оточ ирээд Нероны шүдийг авах ёстой гэсэн зогсож байж. Нерон шүдээ авахуулах гэж байгаагаа түүнд хэлээгүй байсанд нь Веспасиан мэдээж гайхсан гэдэг. Хэдэн сарын дараа Нерон, Гальба хоёрын амьдрал харгис үхлээр төгсч, Виттелий ба Оттон хоёрын сөргөлдөөний буянаар Веспасиан хаан ширээнд суужээ.
Наполеоны зүүд:
Ирээдүйн улс орныхоо бүтцийн талаар Бонапарт бодож байх үеэр түүний зүүдэнд сэгсийсэн үстэй, урагдсан хувцастай үзэсгэлэнтэй эмэгтэй ирсэн гэнэ.Тэр эмэгтэй уйлан хайлаад Наполеоны хөлийг тэврээд сөгдсөн байв. Наполеон аль болохоор тэр эмэгтэйг тайтгаруулсан ба эмэгтэй явахынхаа өмнө түүнд нэгэн бөгж бэлэглэсэн гэнэ. Тэрээр зүүдээ Жозефинад ярьсан бөгөөд тэрээр өөртөө өрсөлдөгч гарч ирэх нь гэж санаад нэгэн мэргэчид очин зүүдийг тайлбарлуулахаар оролджээ. Гэвч зүүдийг тайлж чадаагүй гэдэг. Удалгүй Наполеон Францын захирагчаар зарлагдлаа. Тэгээд л өөрөө зүүдээ тайлан ойлгож зүүдэнд ирсэн эмэгтэй нь зовж зүдэрсэн Франц орон байсан гэдэгт итгэжээ. Түүнд бэлэглэсэн бөгж нь хүчирхэг байхын бэлгэдэл, захирахын тэмдэг байсан болж таарсан юм.
Септимий Северын зүүд:
Нэгэн удаа Септимий Северын зүүдэнд эзэн хаан Пертинакс мориноос унаад өөд болжээ. Морь түүнд ойртоод ирэхэд Септимий унаад явсан гэнэ. Зүүд удалгүй биеллээ олж, Септимий Север эзэн хааны ширээг залгамжилжээ.
Гекубагийн зүүд:
Приамын эхнэр Гекубагийн зүүдэнд тэрээр төрөхдөө асаасан бамбар барьсан байна гэж оржээ. Бамбар нь Троя хотыг галдав. Тэр нь Гекубагийн хүү нарын нэг Парисийг зөгнөсөн болж таарсан гэнэ. Удалгүй Гекуба түүхт хүүгээ төрүүлсэн ба Парис үнэн хэрэгтээ Троя хотын сүйрлийн шалтгааны нэг болжээ. Грекүүд Парист үзэсгэлэн гоо Елена эхнэрээ булаалган доромжлуулсан гэх Менелай хааныхаа өшөөг авч хотыг шатаасан юм.
Друзын зүүд:
Олон ялалтын эзэн Друз Август хааны захирамжаар Германд Ромын армийн командлагчаар илгээгджээ. Тэрээр Эльба мөрнийг гатлахаар зэхэж байлаа. Гэтэл зүүдэнд нь нэгэн эмэгтэй ирээд "Друз! Чи хаашаа явна вэ? Чи ялалтаас ядраагүй байна уу? Чи мөхлийнхөө ирмэгт ирээд байна” гэж хэлсэн гэнэ. Зүүднээсээ айсан тэрээр тэндээс ухраад удалгүй Рейн мөрний эрэгт үхжээ.
Густава Адольфын зүүд:
Люцескийн тулааны өмнө Шведын ван Густав Адольф асартаа дуг хийв. Тэрээр зүүдэндээ нэгэн асар том мод урган цэцэглээд дараа нь өмхрөн унахдаа түүнийг дайрах шахсан тухай үзэв. Өглөө нь хаан зүүдээ жанжнууддаа ярихад тэд их л сэжиглэсэн маягтай байжээ. Хаан өөрөө зүүдээ нэг их тоогоогүй аж. Удалгүй тэрээр Валленштейны дэргэд гайхалтай ялалт байгуулаад баяр найр хийж байхдаа өөд болсон гэдэг.
Ухааруулах зүүд:
Нэгэн эрдэмтэн грек яруу найрагчийн үгийг судлан шагайж байгаад унтчихсан байна. Зүүдэндээ тэр Кристина хатан хааны ордны номын санд ирсэн байлаа. Тэндээс тэр нэгэн жижиг ботийг анхааран үзэж байхдаа тэр яруу найрагчийн грек үгийн утгыг тайлжээ.
Олимпиягийн зүүд:
Филипп хааны эхнэр Олимпия Македоны Александрыг тээж байхдаа нөхөр нь түүний гэдсэн дээр арслангийн дүрстэй тамга дарлаа гэж зүүдэлсэн гэдэг. Цаг хугацаа агуу Александрын сүр хүчийг харуулсан билээ.
Кромвелийн зүүд:
Английн I Карл хааныг цаазлахын өмнө Кромвель оршуулгын газар зогсох түүний толгойд үхсэн хүмүүсийн ясаар хийсэн баглааг алуурчин өмсгөж буй зүүдийг харжээ. Тэр зүүд нь олон мянган хүний зовлонд тогтсон засаглалыг түүнд авчирсан учир утгатай байсан нь одоо тодорхой харагдана.
Робеспьерын зүүд:
Робеспьер, Сен-Жюст хоёр Сен-Жерменд амьдарч байсан найзындаа очиж, 1794 оны тавдугаар сарын 1-ний өдрийг өнгөрөөжээ. Тэдний найз Марглие зочдыгаа дайлсны дараа нэг сайхан өрөөнд унтуулжээ. Шөнө дунд Робеспьер зүүдэндээ хашгираад Сен-Жюстыг сэрээчихсэн гэнэ. Тэгээд зүүдээ ярьжээ.
“Миний өмнө нэгэн танихгүй хүн баярын хувцастай зогсоод цусаар “си” гэж бичсэн цаас үзүүлэн заналхийлээ. Дараа нь тэр уг цаасаар миний толгойг цавчих гээд байлаа” хэмээн Робеспьер өгүүлэв. Тэгэхэд нь “Зүүдэнд аль янз бүрийн юм байхыг тэр гэх вэ” хэмээн Сен-Жюст түүнийг тайвшруулжээ. Робеспьер буцаж явахдаа нь айдас нь арилаагүй тэр “си” гэсэн цуст үсгүүдийн тухай ярьсаар л явсан аж. Муу ёр зөгнөсөн тэр зүүд нь хэдэн долоо хоногийн дараа биеллээ олж Робеспьерын толгойг цавчин цаазалсан юм. Алуурчин нь Самсон гэдэг нэртэй байсан ба нэрийн эхний үсэг нь “си” байжээ.
X Карлын зүүд:
Х Карл хаан анд дуртай нэгэн байв. Тэрээр 1830 оны зургадугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө тэрээр гахай агнаж байна гэж зүүдэлсэн гэнэ. Бодон эргэж дайраад хаантанг газар унаган хүү татаад малгайг нь “будаа болгоод” алга болжээ. Цаг хугацааны явцад эргэцүүлбэл бодон гахай нь үймээн гарган хааныг буулгаж, титэмийг нь сүйтгэсэн хамжлагууд нь байсан гэнэ.
Гамилькарын зүүд:
Карфагены жанжин Гамилькар Сицилийн нэгэн хотыг бүслэн хааж байхдаа зүүдэндээ бүслэгдсэн хотод оройн хоолоо иднэ гэсэн дуу сонссон аж. Гамилькар зүүдээ ялалтын зөн совин гээд цэргээ дайралтад бэлтгээд эхэлжээ. Харин түүний цэргүүд нь янз бүрийн үндэстэн байсан учир сөргөлдөөн гарч жанжин олзлогджээ. Ингээд тэрээр олзны хүн болоод бүслэгдсэн хотод оройн хоолоо идсэн нь үнэн болов.
Сайхан зүүд:
Нэгэн ядуу тариачин зүүдэндээ залуу хүнийг харлаа. Тэр залуу гараас нь хөтлөн хуучин ханын суурийг заагаад маргааш өглөө нь тэнд ирээд зааж өгсөн чулууг өргө гээд зүүднээс нь явжээ. Дараагийн өдөр нь тариачин түүний заасан газар ирээд чулуу өргөөд газрыг ухтал дүүрэн алтан зоостой ваар олсон гэдэг.
Хөрөнгөтний зүүд:
Парисийн нэгэн худалдаачин зүүдэндээ “Би 47 нас, долоон сар 29 хоногтой. Би аз жаргалтай” гэсэн үгийг сонссон гэнэ. Эхнэр нь ч бас тийм үг сонссон ба нөхрөөсөө арай сэргэлэн учир 47, 7, 29 гэсэн дугаартай лотерейн билет аваад гурвуулангаар нь асар их мөнгө хожсон ажээ. Нөхөр нь өөр газар хожлын дугааруудыг олж сонсоод зүүдээ ашиглаж чадаагүй гэж ууртай байсан аж. Харин гэртээ ирээд эхнэр нь шөнийн “зөвлөмжийг” ашиглаад хожилтой болсонд нь ихээхэн баярлажээ.
Найзын зүүд:
Аяны хоёр хүн унтах газар хайж явлаа. Тэдний нэг нь тэр газарт танилтай байсан ба найзыгаа танилындаа хамт хонохыг гуйжээ. Гэвч найз нь танихгүй хүмүүсийг тавгүй байдалд оруулна гээд буудалд хонохоор явсан аж. Танилындаа хоноглож байгаа хүн нь зүүдэндээ буудалд хоносон найзыгаа туслахаар ирэхийг гуйж байгааг үзжээ. Тэгээд найз руугаа очихоор явж байгаад гэнэтхэн зүүдэндээ хөтлөгдөн явах нь гэнэн хэрэг гээд буцан ирээд унтаад өгсөн гэнэ. Тэр дахиад зүүдлэхэд нь найз нь цус нөжөө урсган харагдаж “Одоо би өнгөрсөн. Миний биеийг мөчлөөд алуурчид хотын хаалганы цаана тэргээр аваачин хаях гэж байна. Найз минь яараарай. Алуурчдыг шүүхийн гарт өгөөрөй” гэжээ. Дахин хачин зүүд үзсэн найз нь хотын хаалганы зүг яарч очоод тэргийг олж, алуурчдыг илчэлж чаджээ.
Таны зурхай долоо хоногт: 24.05 – 30.05. 2010
Долоо хоногийн эхэнд хувийн харилцаанд идэвхи авчрах боловч тэр нь урт хугацааны үр дагавартай гэвэл алдаа болно
Aries-Хонь, 21.03-19.04
Гэр бүлийн харьцаа ээдрээтэйгээр долоо хоног эхэлнэ. Гадны нөлөө, таны том төлөвлөгөө гэр бүлийн харилцаанд чинь нөлөөлөөд байгааг та мэдрэх бололтой. Гэр бүл ажлын хооронд та гүйсээр энэ хугацаанд аль нэгийг нь золиосонд гаргах магадлалтай. Долоо хоногийн эцсээр хурцадмал байдал буурч та өөртөө унасан гай барцдаа хөрөнгийнхөө нөөцөөр нөхөн давна.
Taurus-Үхэр, 20.04-20.05
Энэ хугацааны эхээр таньд үл зохицох мэдээлэлтэй танилцах болно. Түүнээс татгалзвал ашигтай байхыг үгүйсгэхгүй. Ер нь үхрийнхэн үзэл бодлоо өөрчлөөд байдаг хүмүүс биш ч таны хувьд түүнийгээ эргэн харах цаг ирж байж магадгүй. Харин долоо хоногийн сүүлчээр та илүү их мэдлэгийг хүлээн авах боломжтой. Элдэв туршилт хийх хугацаа энэ болой.
Gemini-Ихэр, 21.05-21.06
Од гаригсийн байрлал долоо хоногийн эхний хагаст таны санхүүд зарим нэг сөрөг нөлөөтөй байж болох юм. Бэлэн мөнгөтөй холбоотой асуудал ч гарч магад. Өртөй бол өрөө төлөөд бага зэргийн хуримтлал хийхэд илүүдэхгүй. Харин энэ хугацааны сүүлчээр таны санхүүгийн болон өр зээлийн асуудал шийдэгдээд эхлэх бололтой. Та өөрөө энэ үеэр элдэв зөвлөгөө бусад хүмүүсийн ярианд болгоомжтой хандаарай.
Cancer-Мэлхий, 22.06-22.07
Эхэндээ танд аалигүйтэх, сээтэн хаямаар санагдаад байх болов уу. Хэрэв таны харилцаа тогтмол байгаа бол ийм зүйл сөргөлдөөн авчрах, бүтэлгүйдэл авчирна. Тийм биш байлаа ч гэсэн өөртөө хяналтаа сайн тавь. Долоо хоногийн сүүлчээр харилцаа чинь хамтын зорилго, нэгдмэл санаанаас чинь болоод хэвийн байдалдаа ороод эхлэх байх.
Leo-Арслан, 23.07-22.08
Архаг хууч хөдлөх эсвэл өвдөх аюул байгааг од гаригс танд өгүүлж байна. Үүнд айх зүйл танд үгүй. Өвчний шинэ тэмдэг илэрмэц шууд л эмчид хандах хэрэгтэй. Тэгэж байж л та өвчнөө дарж авна. Өвчнөө нуух эсвэл ингэс хийгээд өнгөрнө биз гэж огт бодсоны хэрэггүй. Өвчнөө эмчлүүлэлгүй хойш тавиад суувал үр дагавар хүндхэн болж магадгүй юм. Сэтгэлийн дарамтаас аль болох зугатаж ажлын хувиараа нарийн хий. Үр дүнд хүрэх гэж хамаагүй муйхараар зүтгэх хэрэггүй.
Virgo-Охин, 23.08-22.09
Долоо хоногийн эхээр нөхөрлөлөө романтик харилцаатай хольж хутган бодоод хэрэггүй. Бас нэг сөрөг нь таны хайртай хүн найз нөхдийн тань харилцаа холбоонд ам дүрэх гээд байж магадгүй. Шууд л хэрүүл маргаан үүсгэснээс зарим нэг буулт хийгээд үзэхэд хэрэгтэй ч юм бил үү? Хугацааны хоёр дугаар хагаст та уран бүтээлдээ их анхаарах байх. Тэр нь өмнөх зөрөлдөөнүүдээс анхаарлаа холдуулахад хэрэгтэй. Санаа бодлоо дотны хүнтэйгээ хуваалцах цаг энэ юм.
Libra-Жинлүүр, 23.09-23.10
Эхэндээ та гэр бүлийнхээ хүмүүсийн шахалт дарамтыг амсаж магадгүй. Тэд өөрсдийнхөөрөө ихээхэн зүтгэх байх. Та нэг их гөжөөд суух хэрэггүй. Харилцан буулт хийж сөргөлдөөнөөс зугт. Долоо хоногийг сүүл тийш байдал сайжирч ойлголт ихсэнэ. Таны энэ хугацаанд гаргах хүчин чармайлт л таны нэр хүндийг тэдэн дунд өсгөх юм.
Scorpio-Хилэнц, 24.10-22.11
Долоо хоногийн эхээр таны санаа бодол төдийлөн зөв биш гэдгийг ойлгоод ирнэ байх. Энэ үеэр нөхцөл байдал хүчтэй болж таны эсэргүүцэл хүчин мөхөсдөж магад. Заримдаа та буруутай байснаа мэдрэх болов уу. Харин хугацааны төгсгөл рүү танд амар болж дотны хүнтэйгээ эсвэл найз нөхөдтөйгөө өөрийн эргэлзээгээ хуваалцах боломж гарч ирнэ. Тэр хүн хамгийн итгэлтэй хүн чинь байвал танд л сайн.
Sagittarius-Нум, 23.11-21.12
Од гаригсийн байрлал эхэн үедээ таныг эрсдэлтэй санхүүгийн ажилд даллаж магадгүйг анхаар. Гэхдээ та үүнийг эсэргүүцэх чадвартай. Санхүүгийн ямар ч ажилд бүү хутгалд. Хөрөнгө оруулалт хийхийг зөвлөхөөргүй ээдрээтэй үе юм. Таны хүрээнээс зориг гаргахыг уриалсан , эрсдэлд оруулах гэсэн хүмүүс гарч ирж магадгүй. Харин та бол ямар ч ашигтай ажилд бэлтгэл хэрэгтэйг сайн мэдэж байна.
Capricorn-Матар, 22.12-19.01
Долоо хоногийн эхний хагаст таны даргалах чанар тодрох магадлалтай. Тэр нь хувиа бодоход хүргээд ажил хэргийн харилцаанд чинь сөргөөр нөлөөлж магад. Хувийн харьцаандаа ч та хамтрагчаа дарамтлах хандлагатай байна. Дарангуйлагч болохгүйн тулд зөвшилцөл чухал. Хугацааны хоёрдугаар хагаст хувийн харилцааны зарим нэг зөрөлдөөнийг арилгахад ашигтай.
Aquarius-Бумба, 20.01-18.02
Эхний хоногуудад бумбынхан стрессээс аль болох зугтах хэрэгтэй. Одоо биеийн болон сэтгэл зүйн ачаалал танд хэрэггүй. Эрүүл мэндэд чинь тэр нь нөлөөлөн хууч сэдрээх аюултай. Ер нь ханиад томуутай бол одоо сайтар эмчил. Өвчнөө газар авахуулаад хэрэггүй. Долоо хоногийн сүүлчээр танд чөлөөт цаг нэмэгдэнэ. Түүнийг гэр бүл ба дотны найз нөхөдтөйгөө өнгөрөөвөл сэтгэл санаанд сайн.
Pisces-Загас,19.02-20.03
Дотны найз нөхдийг чинь таны хувийн харилцаанд оролцуулахаар од гаригс байрлажээ. Танд нөлөөлөх гэээд тэд зүтгэх байх. Таалагдсан хүн гарч ирлээ гэхэд тэдэнд үл таалагдана. Тиймээс та харилцаагаа өөрөө л бусдын зөвлөгөөгүйгээр шийдэх нь чухал. Тэр байдал долоо хоногийн эцсээр сайжирч та найз нөхөдтөйгөө харьцахад амар болно. Энэ үеэр агаар салхинд зугаалах санал ч гарч магадгүй. Түүнээс бүү татгалз.