Хятадад 600 гаруй хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Хятадад 600 гаруй хүнийг баривчилжээ

Майячуудын он тоолол төгсч, дэлхийн сүйрэл дөхсөнийг илэрхийлсэн зурагт хуудас, хэвлэмэл материал тараасан 600 гаруй хүнийг Хятадад баривчилсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. “Almighty” буюу “Бүхнийг чадагч” нэртэй Христийн шашинт хөдөлгөөний зүгээс өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэн гурван хоногийн турш нар мандахгүй, түнэр харанхуй бүх дэлхийг нөмөрч, гэрэл цахилгаан тасарна хэмээн ухуулжээ.

Дээрх худал цуурхал, ухуулгаар ард түмний сэтгэл санааг үймүүлж байна гэж үзэн Хятадын эрх баригчид иймэрхүү утгатай ухуулга, хэвлэмэл материал тараасан  шашны хөдөлгөөн, иргэдийг баривчилж байгаа гэнэ. “Синьхуа” агентлагийн мэдээллээр баривчлагдсан хүмүүсийг доод тал нь тав, дээд тал нь арав хоногийн хугацатайгаар саатуулж буй аж. Цагдаа нар сүүлийн үед  “21.12.2012” тоо орсон их хэмжээний хэвлэмэл материал, ном, диск, лоозон, сурталчилгааг хурааж устгалд оруулж байгаа юм байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр баривчлагдсан хүмүүсийн ихэнхи нь Сычуань, Цинхай, Гуандун, нийслэл Бээжинд хотын иргэд гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж