
Дээрх худал цуурхал, ухуулгаар ард түмний сэтгэл санааг үймүүлж байна гэж үзэн Хятадын эрх баригчид иймэрхүү утгатай ухуулга, хэвлэмэл материал тараасан шашны хөдөлгөөн, иргэдийг баривчилж байгаа гэнэ. “Синьхуа” агентлагийн мэдээллээр баривчлагдсан хүмүүсийг доод тал нь тав, дээд тал нь арав хоногийн хугацатайгаар саатуулж буй аж. Цагдаа нар сүүлийн үед “21.12.2012” тоо орсон их хэмжээний хэвлэмэл материал, ном, диск, лоозон, сурталчилгааг хурааж устгалд оруулж байгаа юм байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр баривчлагдсан хүмүүсийн ихэнхи нь Сычуань, Цинхай, Гуандун, нийслэл Бээжинд хотын иргэд гэнэ.
Э.АНХТУЯА