Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны дундуур МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нэг цагийн хугацаатай завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа 13.20 цагт дуусч чуулганы хуралдаан үргэлжиллээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр  хоёр чухал хуулийн төсөл батлах байсан юм. Үүний нэг нь  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байлаа. УИХ-ын гишүүдийн олонхийн санал болон байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн уг хуулийн төслийг баталлаа.  Сонгуулийн хуулийг зургаан  сарын өмнө батлах хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг өнөөдөр баталсан учраас Ерөнхийлөгчийн сонгууль 2013 оны зургадугаар сарын 21-нээс хойш болох юм байна.

Мөн олон сар бүлэггүй явсан МАН-ын гишүүд өнөөдөр албан ёсны бүлэгтэй болох боломжтой боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэж, олонхийн саналаар батлав. Бүлгийг албан ёсоор байгуулах ажлыг үдээс хойш хийж магадгүй байна.

Ингээд үдээс өмнөх хуралдааныг сая үдээс хойш 14.20 цагт өндөрлүүлж, үдээс хойшхи хуралдааныг 15.00 цагаас зарлалаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж