Д.Ядамдорж: Бүх зүйл хуулийн дагуу явагдсан

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Д.Ядамдорж: Бүх зүйл хуулийн дагуу явагдсан

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр Клиникийн II нэгдсэн эмнэлгээс Зайсан дахь хорих 401 дүгээр ангид шилжүүлсэн. Гэтэл түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь хорих анги руу шилжүүлэх үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын дарга Д.Ядамдоржоос тодрууллаа.

-Н.Энхбаярыг өнөөдөр Клиникийн нэгдсэн II эмнэлэгээс хорих 401 дүгээр анги руу шилжүүллээ. Гэтэл ар гэрийхэн нь хууль бус ажиллагаа байсан гэх мэдээлэл өгөөд байна?

-Улсын дээд шүүхээс ШШГЕГ-т  өчигдөр албан бичиг ирүүлсэн. Үүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай буюу Н.Энхбаярыг хорих 401 дүгээр ангид шилжүүлэх тогтоол ирсэн. ШШГЕГ нь хуулийн дагуу ажиллагаа явуулсан. Тодруулбал, ШШГЕГ нь ялтныг шилжүүлэх бичиг хүлээн авсны дараа хорих ангид шилжүүлэх үүрэгтэй  байдаг. Тиймээс бид хуулийн дагуу эмнэлгээс хорих анги руу шилжүүлэх ажиллагааг явуулсан.

-Н.Энхбаярын өмгөөлөгч болон МАХН-ын дэмжигчдийн хэлснээр Н.Энхбаярыг багтай,  тусгай хамгаалалтын хүмүүс ирж авч явсан гэсэн. Энэ үнэн үү?

-ШШГЕГ-ын Тусгай хамгаалалтын тасгийн ажилтнууд байсан. Ямар нэгэн тусгай алба болон өөр байгууллага оролцоогүй. ШШГЕГ-ын харьяа байгууллага оролцсон.

-Нөгөө талаас хууль бус гэх мэт олон байр суурь илэрхийлж байна. ШШГЕГ-аас олон нийтэд ямар  нэг тайлбар хийх үү?

-Бүх зүйл хуулийн дагуу явагдсан учраас бид тайлбар хийхгүй.  Ялтныг шилжүүлэх, баривчлах зэрэг нь бидний өдөр тутам хийдэг ажлын нэг хэсэг шүү дээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж