Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө орой 21.00 цагаас МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт орох гэж байна. Тэрбээр цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийх ажээ.
УИХ-д өргөн барьсан Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төсөл, цас зудын байдал, олныг төөрөгдөлд автуулсан дэлхийн сүйрлийн тухай цуурхал яриаг няцаах зэрэг олон сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч ярих бололтой байна.
Д.ОЮУН