Майли Сайрус үнэнч андтайгаа зугаалав

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Майли Сайрус үнэнч андтайгаа зугаалав

“Ханна Монтана” киноны од, дуучин Майли Сайрус “Paranoia” гэх шинэ киноны зураг авалтын ажлаар Пеннсилвани мужийн Филадельф хотод ирээд байгаа аж.  Тэрбээр шинэ киноны зураг авалтын ажил гээд зав муутай байгаа боловч үнэнч анддаа зав гарган өчигдөр хамтдаа гадуур зугаалсан байна. Түүний үнэнч анд нь “Флойд” нэртэй хаски үүлдрийн чарганы нохой аж. Майли Сайрус ногоон өнгийн куртка өмсч, том хар ороолтоор толгойгоо ороон, хар шил зүүсэн байсан бөгөөд нохойгоо уяанаас нь хөтлөн хотоор зугаалжээ. Майли Сайрус “Флойд”-оос гадна бульдог үүлдрийн “Зигги” , ротвейлер-бигль үүлдрийн “Хайппи”, питбулл үүлдрийн “Мэри Жейн” болон Йорки-микс үүлдрийн “Лила” зэрэг нохой тэжээдэг гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж