Нью-Йоркийн хөрөнгийн биржийг ICE худалдаж авлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Нью-Йоркийн хөрөнгийн биржийг ICE худалдаж авлаа

Байгуулагдаад арав гаруйхан жил болж
буй ICE
буюу
Intercontinental
Exchange
1792 оноос
эхлэн АНУ-ын капитализмын үндсийг тавьсан Нью-Йоркийн
хөрөнгийн биржийг (
NYSE) худалдаж авахаар
боллоо. Хоёр биржийн ТУЗ-ийн гишүүд бүгд дуу нэгтэйгээр худалдааны хэлцлийг
зөвшөөрчээ. ICE нь
NYSE
биржийг нэгж
хувьцаа бүрийг
нь
33.12 ам.доллараар үнэлж, нийтдээ 8.2
тэрбум ам.доллараар
худалдан авахаар тохиролцжээ. Худалдааны гуравны нэг
хувийг бэлэн мөнгөөр, үлдсэнийг хувьцаа хэлбэрээр төлөх юм байна. Нью-Йоркийн
биржийг эзэмшдэг
NYSE
Euronext компанийг
худалдаж авах үнэлгээ нь тус компанийн өнгөрсөн лхагва
гариг дахь хувьцааны хаалтын ханшаас 37 хувиар дээгүүр үнэлгээ юм.  

NYSE нь зургаан жилийн өмнө Euronext
хөрөнгийн захыг өөртөө нэгтгэн хамгийн том хөрөнгийн бирж болж чаджээ. Одоогоор
NYSE-д бүртгүүлээд буй
компаниудын зах зээлийн үнэлгээ нийтдээ 14 их наяд ам.доллар даваад б
айна. Нью-Йоркийн
бирж нь хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэр, санхүүгийн
байгууллага гэх мэт бүхий л салбарын байгууллагын хувьцааны арилжаа болон
гадаад валют, төрөл бүрийн зээлийн хэрэгслийн худалдааг хамардаг юм.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж