Н.Энхбаяр өлсгөлөн зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр өлсгөлөн зарлана гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр Клиникийн нэгдсэн II эмнэлгээс ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид шилжүүлээд байгаа билээ. Энэ талаар түүний эхнэр О.Цолмон “Миний нөхрийг энд санаатайгаар авчирсан. Хорлогдож магадгүй гэж үзэж байгаа учраас ямар ч эм тариа хийлгэхгүй, мөн хоол идэхгүй, өлсгөлөн зарлана” гэв.

Мөн хорих 401 дүгээр ангийн өмнө цуглаад буй МАХН-ын гишүүд, дэмжигчид Хорих анги руу нэвтэрнэ гэж дайрч байна. З.Баянсэлэнгийн хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй, тиймээс хорих анги руу нэвтэрнэ хэмээн зүтгэж, багагүй шуугиан дэгдээж байгаа талаар манай сурвалжлагч мэдээллээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж