Багануурын дарга нар тамгаа авч зугтжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Багануурын дарга нар тамгаа авч зугтжээ

Нийслэлийн Багануур дүүргийн ИТХ-ын дарга асан Р.Өнөржаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга М.Даваасүрэн нар өчигдөр 15.30 цагаас эхлэн Хурлын ажлын албаны өрөөнүүдийг лацдаж, Хурлын тамга, Ардчилсан намаас сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг авч зугтсан хэрэг гарчээ.

ИТХ-ын анхдугаар хуралдааны тогтоолууд дээр тамга даруулах, шинээр сонгогдсон ИТХ-ын дарга Б.Бямбадорж ажлаа хүлээж авах асуудал үүнээс шалтгаалж хоёр дахь өдрөө хойшлогдон хүлээгдэж байгаа ажээ.

ИТХ-ын шинэ дарга, төлөөлөгчид ажлын албаны даргыг олж тамга, өрөөнүүдийнхээ түлхүүрийг авахаар хууль хяналтын байгууллагад хандаад байгаа юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж